2022.09.19
Оршин суугч, иргэд, хүүхдүүд ногоон байгууламжаар үлдээж өгөхийг хүсэж байна
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс РЦНК орчмын 2,4 га газрыг 2018 онд цуцалж, 2021 онд сэргээсэн шийдвэрийг гаргажээ.
Энэ нь хоёулаа анхан шатны шийдвэр. Нэг шүүх дээр хоёр өөр шийдвэр гаргасан нь өнөөгийн маргааны эхлэлийг тавьжээ. Иргэд оршин суугч, сургуулийн сурагчдын зүгээс мод тайруулахгүй харин ногоон байгууламж байхыг хүссэн байна.
Нэр бүхий аж ахуйн нэгж газраасаа хэсэгчлэн 3500 м2 орчим газрыг өөр компанид худалдсан байна. Мод тайрахдаа зөвшөөрөл аваагүй гэдгийг нийслэлийн мэргэжлийн хяналт, байгаль орчны газраас мэдэгдсэн бөгөөд нөхөн төлбөр одоо авч байгаа гэх мэдээллийг хэллээ.