Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо
2022.10.05

Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

  • Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай
  • Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын тухай
  • Дүүргийн хороодын хэсгийн хуваарь батлах тухай
  • “Сүхбаатар дэвшил”, “Сүхбаатар Дэвшил Менежмент” ОНӨААТҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
  • Бусад асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн ИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгчдөөс

  • 2022 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай танилцах,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт байршдаг гүний худгийн ашиглалт хамгаалалтын байдалтай танилцах,
  • Хороодын хилийн цэс байршлыг шинэчлэн тогтоох санал боловсруулах,
  • Хог тээврийн үйлчилгээний үнэ тарифийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn