Инновацын санаачлагыг дэмжих “МОН-Х” хөтөлбөрт шалгарсан төслүүдийг дэмжинэ
2022.10.10

Инновацын санаачлагыг дэмжих “МОН-Х” хөтөлбөрт шалгарсан төслүүдийг дэмжинэ

Нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлыг инновацын шийдлээр шийдвэрлэх зорилгоор “Мон-Х инновацын хөтөлбөр”-ийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар хамтран хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь шилдгээр шалгарсан 9 төсөлд нийт 180 сая төгрөгийн грант олгож, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас бизнес болгон бойжуулах юм.

Өөрөөр хэлбэл, нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлыг иргэд, олон нийтийн бодит санал, санаачилга бүхий инновацын төслөөр шийдвэрлэж, төслийг нь бодит ажил болтол дэмжих хөтөлбөр гэсэн үг.

Мон-Х” хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдэд зориулсан сургалтыг өчигдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа.

Миний бие тус арга хэмжээнд оролцож, хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдтэй санал бодлоо солилцож, инновацын санаачилга, гарааны бизнесийн талаар ярилцлаа.