"D-PARLIAMENT" цахим системийг танилцуулах асар гаргаж, иргэдэд мэдээлэл хүргэж байна
2022.09.19

"D-PARLIAMENT" цахим системийг танилцуулах асар гаргаж, иргэдэд мэдээлэл хүргэж байна

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Илүү их уншъя” уриатай намрын “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Энэ удаагийн 32 дахь “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслолыг 9 дүгээр сарын 16-19-ний хооронд зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар эхлүүлж, “Хүүхдийн номын хүрээ”, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”, номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 15 гаруй хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэхүү үзэсгэлэнд Улсын Их Хурлын Тамгын газраас боловсруулж байгаа болон өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд зүйл, заалт бүрээр нь санал, сэтгэгдлээ үлдээж, цахим хэлэлцүүлэг өрнүүлж, нийтийн санал асуулгад нээлттэй оролцох боломжтой гар утасны аппликейшн болон вэб хуудас хосолсон D-PARLIAMENT цахим системийг танилцуулах асар гаргаж, ард иргэдэд мэдээлэл хүргэж байна.

Энэхүү асарт ирснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэн бүр оролцох боломжтой цахим системийн ач холбогдол, ашиглах зааврын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. 

Миний бие Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Тангадын Галсан, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, Чингис хаан одонгийн эзэн Гомбожавын Мэнд-Ооёо ах нарынхаа асраар зочилж номын дээжсээс худалдан авч өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай!