Улсын Их Хурлаас 2021 оны намрын чуулганаар баталсан уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан.
Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр
- Шилжилт хөдөлгөөний бүртгэлд цахимаар бүртгүүлэх
- Оршин суугаа газрын тодорхойлт
- Төрийн цахим үйлчилгээний e-mongolia -аас олон төрлийн лавлагаа авах
- Интернэт банкаар дамжуулан банк, санхүүгийн байгууллагаас зээл авах
- Цахимаар гэрээ хэлэлцэл хийх, өргөдөл гаргах
- Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг олон үйлчилгээг иргэд өөрийн биеэр очилгүй, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тоон гарын үсэг ашиглан авах боломжтой боллоо.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар
Хуучин хуулиар цахим тендерт болон санхүүгийн тайлан татварт өгөхөд л цахим гарын үсэг хэрэглэж байсан. харин шинээр батлагдсан хуулиар иргэд заавал өөрийн биеэр очилгүй, төрийн болон бусад үйлчилгээг тоон гарын үсгээрээ авах боломж нээгдэж байгаа нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх давуу талтай.
Тоон гарын үсэг олгох ажил үндсэн 3 үе шаттай явж байна.