УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хууль маш чухал хууль. Цаад утгаараа эдийн засгийн томоохон түлхэц болно. Тодруулах хэд хэдэн асуулт байна. УБЕГ-т 9 хүний орон тоо нэмэгдэх юм байна. Нэг хүний зардал жилдээ 13,3 сая төгрөг.Үйл ажиллагааны зардалд 120,1 сая төгрөг буюу нийт 133,4 сая төгрөгийн зардал гарах юм байна.Татвар төлөгчдийн мөнгөнөөс ийм хэмжээний мөнгө орох юм байна. Харин үр дүн нь яаж гарах вэ? Эдийн засагт ямар үр өгөөжтэй байх вэ? Хуулийн 15-1 дээр хэрэглэгчдийн нэр ашиглана гэсэн байна. Овгийн хэрэглээ орох уу? Энэ том хууль. Шинэ салбаруудыг хөгжүүлэх хууль мөн. Саяхан Хөдөлмөрийн тухай хууль, Шүгэл үлээгчдийн тухай хуулийг сайн хууль гарлаа гээд байсан. гэхдээ төсөв олигтой тусгаж өгсөнгүй. Энэ хуулийн хэрэгжилтийн төсөв төлөвлөгөөнд ямар ажил байгаа вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал болон албаны бусад хүмүүс хариуллаа.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Монгол банканд тусгай зөвшөөрөл авах эрхийн өгвөл дээр биш үү. Иргэдийн 95 хувь нь банкны зөвшөөрөл авах гэж цахим гарын үсэг авдаг гэсэн судалгаа байна. Өмнө нь Монголбанк, Харилцаа холбооны газар ийм хүсэлт гаргасан ч шийдэж өгөөгүй, харин эрх бүхий компани худалдаж авсан гэсэн хүсэлт ирсэн гэж сонссон. Монголбанкнаас хариу сонсмоор байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ удаагийн төслүүд програм хангамжийг нэвтрүүлэх чиглэлээр гадаад, дотоодын зээл тусламж, програм хангамжийг нэвтрүүлсэн атал үр дүнгүй байна. Үр дүн байсан бол өнөөдөр төрийн үйлчилгээ хурдан шуурхай хувирдаг, төрийн албан төсөл болчих байсан юм. Ингээд биет бус хөрөнгө оруулалтын нэрээр мэдэхгүй зовлонгийн дээр, мэдэн будилахын зовлон гэж байдаг шиг үнэндээ маш их мөнгө төгрөг угаасан байна. Үүнийг хаалттай хуралдаанаар ярих ёстой. Тийм учраас 280 гаруй сая долларын програм хангамжийн төсөл хэрэгжээд ямар үр дүнд хүрсэн бэ? Төсвийн гүйцэтгэл ярихаар 99 хувьтай байнаа гэж оруулж ирдэг. Өнөөдөр 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн хууль чинь 40 тэрбум төгрөгийг нь Улсын төсвөөс гаргасан. Энэ 40 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ? Өнөөдөр 30.000 гаруй тоон гарын үсгийг нийтийн хэрэглээ болгож чадаагүй байна. Тэгэхээр энэ хуулиар хэдэн төгрөгийн төсөв мөнгө захиран зарцуулах вэ? Нийтийн хэрэглээ болгож чадах уу? Гар утасны симд, bluetooth-ээр авдаг ч гэдэг юм тэр яриануудыг давхар хэрэглэх боломжуудыг нээж өгөх хэрэгтэй юм. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдээд явах нь зөв байх. Нийтийн мэдээлэл, хувь хүний мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал, цахим гарын үсэг нэн уялдаатай хуулиуд. Ажлын хэсгийг Байнгын Хорооны даргын хувьд ахлах саналаа өгсөн. Ажлын хэсэг дээр нилээд сайн ярилцаж, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулж ажиллах болно. Түүний асуултад ХЗДХ Яамны Сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох чиглэл Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилж өгөхийг зааж өгсөн. Үндэсний дата төсвөөс 8000 гаруй төрийн алба хаагчид Цахим гарын үсэг олгохоор шийдсэн ч өнөөдөр болтол олгогдоогүй байна. Үүний шалтгаан юу вэ? Хууль батлагдсанаас хойш 11 жил болж байна. Иргэдэд бол Цахим гарын үсгийн эрх зүйн орчин бүрдсэн боловч одоог хүртэл олгогдоогүй. 30 гаруй мянган ААН-үүд Цахим гарын үсэг авах зөвшөөрөл авсан боловч тодорхой хэсэг нь ашиглахгүй байна. Энэ өөрчлөлтийг хийснээр эдгээр алдаа зөрчилүүд засагдах уу? Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхний санах ой юм уу эсвэл гар утасны сим картыг ашиглаж хийх үү, смарт ID гээд олон хэлбэр байна. Манайд аль нь боломжтой байна. Цахим гарын үсгээс гадна цахим тамга, баримт бичиг, гүйлгээний журамууд яаж зохицуулагдах вэ? Түүний асуултад ХЗДХ Яамны Сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Тоон гарын үсэг, цахим гарын үсэг ярихаар нотариатын асуудал чухал үүнийг яаж шийдэж байгаа вэ? Иргэний үнэмлэхний шинэчлэл явагдах уу? Цахим гарын үсэгтэй холбоотой бусад оронд иргэний үнэмлэх шинэчлэгддэг, тухайн иргэний е-майл хаяг, бүртгэлийн дугаараар бүртгэлжүүлэх ажил явагддаг. Энэ хуульд хаанахын загвар хуулийг ашиглаж байна вэ? Цахим гарын үсэг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үү? Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.