Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ -ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ -ын ард түмэнд хандан эмгэнэл илэрхийлсэн байна. Тус эмгэнэлд "ОХУ-ын Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев танаа, Террорист үйл ажиллагааны улмаас ОХУ-ын Тверь мужид “Невский экспресс” суудлын галт тэрэг сүйрч, олон хүний амь үрэгдэж, гэмтэж шархадсан тухай мэдээг сэтгэл түгшин авлаа. Мөн Пермь хотын шөнийн цэнгүүний газарт дэгдсэн галын улмаас зуу гаруй хүний амь нас хохирсон нэн харамсалтай осол гарсан тухай мэдлээ.
Монгол Улсын төр, засгийн удирдлага, ард түмнийхээ өмнөөс амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн гэр бүлийнхэн, төрөл садан, ойр дотны нь хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь уламжилна уу" гэжээ.