УИХ-ын гишүүд БНХАУ-д айлчиллаж байна
2009.12.08

УИХ-ын гишүүд БНХАУ-д айлчиллаж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын бүлгийн дарга Д.Загджав тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид БНХАУ-ын Хятадын ард түмний гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн урилгаар энэ сарын 7-11-ний өдрүүдэд БНХАУ-д айлчлахаар явлаа.


Тус бүлгийн гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Х.Жекей, Д.Очирбат, Ж.Энхбаяр нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Монголын парламентын төлөөлөгчид айлчлалынхаа хугацаанд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал дахь Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Жан Дэлинь болон тус бүлгийн удирдлагууд, Шанхай хотын найрамдлын нийгэмлэгийн дарга Ван Шаошу нартай уулзахаас гадна Чаошин корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, Шанхай хотод зочлох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.