Цахим шилжилтийн бодит үр дүн төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болсноор илэрнэ
2022.10.12

Цахим шилжилтийн бодит үр дүн төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болсноор илэрнэ

Төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, хүнд сурталгүй, хүртээмжтэй иргэдийн эерэг сэтгэл ханамжаар үнэлэгддэг болгохыг зорьж байна. Энэ бүхний түлхүүр нь цахим шилжилт хэдий ч бид нэг өдрийн дотор цахимжих боломжгүй. Цахим ур чадварын ялгаатай хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг үзүүлэх цахим “шилжилт”-ийн үеийн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай.

Нийслэлд нэг цэгийн үйлчилгээний 6 төвд хоногт дунджаар 15 мянган хүн үйлчлүүлж байна. Үйлчилгээ авч буй иргэд нь бухимдалтай, менежментийн хувьд дутагдалтай, нөөцийн хомсдолтой, төлбөр тооцооны цогц системгүй, дараалал ихтэй, ойлгомжгүй байдалтай, эргэж буцаасан “нэг цэгийн” нэртэй боловч “олон цонх”-ны төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргана. Хөгжлийн дараагийн шат бол “операторын горим” юм.

Цаг хугацааны алдагдалгүй, цэгцтэй, өөрт ойр орчинд ур чадвартай, мэргэшсэн төрийн үйлчилгээний операторуудаас нэг цэгээс үйлчилгээ авдаг төрийн үйлчилгээний төвтэй болох шинэчлэл нэгэнт эхэлсэн. Иргэдийн санал гомдол, хүлээлт төвлөрч буй энэ асуудалд бодитой үр дүн гаргах, өөрчлөлт хийх ажлыг тууштай үргэлжлүүлнэ.

Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол уг шинэчлэлд чухал нөлөөтэй. Хүнд суртлыг бууруулах нь цахим шилжилтийн зорилго.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn