"Алдар" спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
2022.10.17

"Алдар" спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Зэвсэгт хүчний "Алдар спорт" хорооны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцлоо. 

Энэ үеэр тус спорт хорооны дарга Дархан аварга Г.Өсөхбаяр хорооны тайван цагийн бүтэц, зохион байгуулалт болон түүхэн замналыг танилцуулж үйл ажиллагааны тайланг товч танилцуулав.

Мөн "Алдар" спорт хорооноос 3 санал дэвшүүлжээ. Тодруулбал

  • /CISM/ буюу Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тоглолтын шагналыг Засгийн газрын нэг удаагийн шагналд хамруулах; / Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцүүлэх/;
  • Үндэсний спортын их наадам, хүүхдийн их наадам, МБАТ XV их наадам гэх мэт спортын тэмцээн уралдаанд хүчний байгууллагын спорт хороод бие дааж оролцох боломжгүй болсон /спорт хороодын дарга нарын уулзалт, БТСУХ зохицуулж ажиллах/;
  • "Б" заалны их засварыг улсын төсвийг хөрөнгө оруулалтаар хийх ажлыг 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа дээрх ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.