“Бидний дүүрэг-Миний цэцэрлэг” аян боллоо
2022.10.11

“Бидний дүүрэг-Миний цэцэрлэг” аян боллоо

Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 78 дугаар цэцэрлэг “Бидний дүүрэг-Миний цэцэрлэг”  аяныг  эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан, хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”, эцэг, эх асран хамгаалагч нарын дунд “Дүүргээ хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн АХА,  “Хөгжилтэй буухиа”- тэмцээнүүд болов. Мөн аяны хаалтын үйл ажиллагаанд цэцэрлэгийн сурагч багачууд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”-аа эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа зориулж үзүүллээ.

Энэ хичээлийн жилд 78 дугаар цэцэрлэгийн хамт олон оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос хэрэгжүүлж буй “Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас”-ыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин  хамгийн анхны захиалагч цэцэрлэг болсон байна.