
2022.10.25
Цахим шилжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.24/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг;
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг;
Монгол Улсын Засгийн газарт цахим шилжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг даалгасан чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.