2022.10.28

Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг Улаанбаатарчууддаа танилцуулав

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон.

Энэ хүрээнд 2022-2024 онд Улаанбаатар хотын цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар болон улаанбаатарчууддаа танилцуулав. Цахим шилжилт нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх зэрэг олон давуу талтайг Хотын дарга онцоллоо.