2022.10.28
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Цагааннуур сумынхаа иргэд сонгогчидтой уулзаж халуун яриа өрнүүллээ. Сум орон нутагт тулгамдаж буй олон чухал асуудлуудыг хөндөж, идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлсэн юм.
Мөн Рэнчинлхүмбэ сумын 2-р баг (Хоолойн зах)-ийн иргэд сонгогчидтой уулзлаа. Хэдий нүүдлийн цаг үе нь таарсан ч иргэд тал бүрээс идэвхитэй цуглаж ярилцлаа.
Улаан-Уул сумын "Соёо" багийнхандаа баярлалаа. Мөн багийн төв дээр эмч нар маань үзлэгээ хийж, цугласан иргэд бүгд л үзүүлээд амжив.
Арбулаг сумын Сүмбэр багийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn