2022.11.04
” Байгаль хамгаалалгүйгээр Алсын хараа-2050-д хүрэх боломжгүй” сэдвээр ярилцлаа
ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” Байгаль хамгаалалгүйгээр Алсын хараа-2050-д хүрэх боломжгүй” сэдвээр Германы техникийн хамтын ажиллагааны Байгаль орчин хамгаалах төслийн ахлах зөвлөх Торстен Хардэр танилцуулга илтгэл тавьж, Байнгын хорооны гишүүд санал солилцлоо.
Уулзалтад БОХХААБХ-ны гишүүд болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг, Байгаль орчны төслийн судалгааны ахлах мэргэжилтэн, илгэгч Торстэн Хардэр, Байгаль орчны төслийн зохицуулагч Михаэль Трокенброт, Төслийн ажилтан Ч.Алтанчимэг, ЭСЯ-ны хэлмэрч Б.Оюунсүрэн нар болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn