2022.11.14
Л.Мөнхбаатар: Хөвсгөл аймагт "Шинэ хөдөө" төсөл үр дүнгээ өгч эхэллээ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймагт улсын төсвийн санхүүжилтээр “Шинэ хөдөө” төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн.
"Шинэ хөдөө" төсөл нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой.