Барилгын салбарын ХАБЭА-д тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Европын холбооны дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, Барилгачдын ҮЭ-ийн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ILO/-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэлчлэлийг дэмжих нь төсөл”-ийн хүрээнд Барилгын салбарын ХАБЭА-д тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу /2022.11.11/-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага Барилгачдын ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, идэвхтэн, сонгуультан, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын ажил олгогч, төрийн бус байгууллага, ХАБЭА-н ажилта 30 шахам хүн оролцсон ба “Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь сэдвээр хэлэлцэв.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал, ОУХБ-ын төслийн зохицуулагч П.Болормаа, Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт нар нээлтийн үг хэлж ХАБЭА-н асуудалд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, ХАБЭА-н байдлыг шалгах хяналтын хуудсаар аж ахуйн нэгж байгууллагад мониторинг хийхэд илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудал, Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, ҮЭ-ийн оролцоо, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн шинэчлэл, Хөдөлмөрийн тухай хууль болон ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тус тус илтгэл мэдээлэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Барилгын салбарын ХАБЭА-д тулгамдаж буй асуудал сэдэвт хэлэлцүүлэг боллоо