Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтсан “Disability Expo-2022” арга хэмжээ боллоо
НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр болгон зарласан.
Энэ жилийн эрхийн өдрийг “Хүртээмжтэй, хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтан төр, хувийн хэвшил хамтран “DISABILITY EXPO-2022” арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээ эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, технологи зэрэг агуулгын хүрээнд зорилтуудаа тодорхойлсон байна.
Энэ үеэр
“Эрүүл мэнд, Нийгмийн сэтгэл зүй” /DEI/ хэлэлцүүлэг – Хүртээмжтэй эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар дахь ололт амжилт шийдэл, мэдээ мэдээлэл түгээх;
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг
Хөдөлмөрийн тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах зохицуулалттай. Хуулийн энэхүү заалтын хэрэгжилтийг идэвхижүүлэх, ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагын хооронд уулзалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй байгууллагын сайн жишээг танилцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа;
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг боловсролд тэгш хамруулах нь” хэлэлцүүлэг – тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоо, ололт амжилт, шийдэл;
“Технологийн шийдэл” хэлэлцүүлэг-Технологийн ирээдүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гаргаж буй технологийн шийдлүүд, тэдний амьдралд бий болгох шинэлэг боломжуудыг таниулах зэрэг арга хэмжээ боллоо.