2022.11.30
“Эмэгтэй хүний эрх хамгаалагч “Зоригтон” хөрөг найрууллын уралдааны шилдгүүд тодорлоо
Хүний Эрхийн Үндэсний Комисс, “Монголын Эмнести Интернэшнл”, "Монголын Эмэгтэйчүүдийн Сан", "Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв", “Оюутолгойн хяналт” ТББ хамтран зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН” хөрөг найрууллын уралдааны шилдгийн шилдгүүд тодорлоо.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар оролцлоо.
Тус уралдаанд нийт 19 баг бүтээлээ ирүүлснээс
Тэргүүн байр:
-“Чимээгүй Зоригтон” бүтээлээр Gogo.mn сайтын хамт олон,
Дэд байр:
-“Маргаашийн нарыг харах эсэхээ мэдэхгүй гэрээслэл бичээд суусан үе бий” бүтээлээр сэтгүүлч Г.Нямсүрэн, С.Уянга нар,
Гутгаар байр:
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалагч зогсошгүй хүч” бүтээлээр "NTV" телевизийн баг хамт олон эзэлсэн байна.
Тус уралдаанд ирүүлж байгаа бүтээлүүд жил ирэх тусам чансаатай, өрсөлдөөнтэй болж байгаатай холбогдуулан тусгай байрын шагналыг 2 бүтээлд өгөхөөр шүүгчдийн багаас шийдвэрлэсэн юм.
Ингээд Тусгай байрыг З.Энхбаяр, Б.Батчимэг нарын “Амиар дэнсэлгэх тэгш эрх”, Ийгл ТВ-ийн сэтгүүлчид О.Эрдэнэчимэг, М.Наранзаяа нарын “Гэрээсээ гараад ир гэрэл байна” бүтээлүүд шалгарчээ.