Өнөөдөр УИХ-ын чуулган баярын хурлаар эхэлнэ
Хуралдааны эхэд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Д.ДЭМБЭРЭЛ үг хэлнэ ажээ. Үүний дараагаар дөрвөн ч асуудлыг хэлэлцэх ажээ.
1.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн СУ.БАТБОЛД танилцуулна.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ЖЕКЕЙ танилцуулна.
2.Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.
3.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ө.ЭНХТҮВШИН танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн СУ.БАТБОЛД танилцуулна.
4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДХҮҮ танилцуулна.