2010.01.22
Шар хантаазтангууд чихэвчтэй болов
Хүйтрэлт ихтэй хүнд өвөл болж байгаа энэ үед үүрийн туяанаас үдшийн бүрий болтол гудамж талбайг цэвэрлэж, хальтиргаа, арилгаж байдаг тэдэнд сэтгэлийн дэм болгож, ийм бэлэг гардуулсан байна. Шар хантаазтангуудыг хүйтнээс хамгаалсан чихэвчийг БНСУ-ын Гадаадын иргэдийг дэмжих сайн санааны нийгэмлэгээс ирүүлжээ. Эдгээр ТББ-ууд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж, хот тохижилт болон байгаль орчны бохирдолтой тэмцэхэд туслалцаа үзүүлсээр ирсэн байна.
Өнгөрсөн жил гэхэд л Туул гол орчмыг цэвэрлэх ажлыг хамтран зохион байгуулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.