
2023.01.30
ИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо
Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
- -Хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
- -Нөхөн сонгуулийн тов зарлах тухай
- -Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
- -Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаарх мэдээлэл
- -Ой тэмдэглэх тухай
- -Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
- -Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай
- -Бусад асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгч П.Жавзмаа, Ц.Баттөмөр, Л.Мөнхтүвшин, Э.Билгүүн, Ц.Сарантуяа, Ш.Батдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 онд ажиллах юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn