Нислэгийн томилгоог олон чиглэлд хямд үнээр, шууд нисэх боломжийг бүрдүүлэхэд чиглүүлж байна
2023.02.10

Нислэгийн томилгоог олон чиглэлд хямд үнээр, шууд нисэх боломжийг бүрдүүлэхэд чиглүүлж байна

Өнгөрөгч онд дотоодын таван агаарын тээвэрлэгчийг олон улсын 39 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон.

Мөн энэ 2023 онд 1.5 сая, ирэх 2024 онд 2 сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулаад байна.

Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрлэгч нар маань 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрдээд байна.

Хамгийн сүүлд гэхэд “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дели-Бишкек агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрхтэй нислэг үйлдэх, “Изинис эйрвэйз” ХХК-д Улаанбаатар-Сингапур-Улаанбаатар, “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дубай-Бишкек агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрхтэй нислэг үйлдэх, “Аэромонголиа” ХХК-д Улаанбаатар-Анталья-Улаанбаатар, “МИАТ” ТӨХК-д Улаанбаатар-Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх томилгоо тус тус олголоо.

Түүнчлэн Япон руу 7 ХОНОГТ 60 УДАА БНСУ руу 7 ХОНОГТ 70 УДАА, БНТУ-руу 7 ХОНОГТ 34 УДАА нислэг үйлдэх боломж бүрдээд байна.

Нислэгийн томилгоог урд нь шууд дээрээс мэдэж өгдөг байсан бол одоо дотоодын 5 авиа компани хоорондоо тохирсон тохиолдолд шууд олгож ШУДАРГА ТЭГШ ӨРСӨЛДӨХ боломж бүрдүүлсэн болно.

Мөн энэ 2023 онд ТОМ ОВРЫН 4 ОНГОЦ оруулж ирэхээс энэ оны 5 дугаар сард МИАТ компани Бойнг 787-900 онгоц оруулж ирэхээр гэрээ хэлцэл нь хийгдээд байна.

Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна.