2023.02.14
“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн хамтаар одоогийн бодит нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний талаар тус газрын дарга Б.Алтансүх болон инженер техникийн ажилчидтай санал солилцлоо.
Дулааны асуудал нь эрс тэс уур амьсгалтай манай улсын өвлийн улиралд иргэдийн нэн чухал, суурь хэрэгцээ юм. Тиймдээ ч “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т үүсээд буй нөхцөлийн талаар харьяалах яам, агентлагуудад удаа дараа хандаж анхаарч ирсэн юм.
- Үр дүнд нь 2021 онд ЭХЗХ зохицуулалт хийх замаар 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж байсан.
- Мөн 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум төгрөгөөр зуухны шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ онд тус хөрөнгө оруулалтын үлдэгдэл 646.4 сая төгрөг бүрэн санхүүжнэ.
- Харин 2023 онд тус байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж буй татаас хөрөнгийг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 1,98 тэрбум төгрөг болгосон.
Шат дараатай шаардлагатай арга хэмжээг авч, мөн байгууллагын зөв менежмент хийгдсэний үр дүнд Сүхбаатар сумынхан дулаан хангамжийн үйлчилгээнд сэтгэл хангалуун буйгаа иргэдийн уулзалтын үеэр илэрхийлж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn