Төв аймгийн Өндөрширээт сумаас тодорсон Улсын аварга малчин өрхөд шагналыг нь гардууллаа
2023.02.16

Төв аймгийн Өндөрширээт сумаас тодорсон Улсын аварга малчин өрхөд шагналыг нь гардууллаа

Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга багийн малчин Моломнүрдэвийн Бүрэнзэвсэгийн гэр бүлд шагналыг нь гардууллаа.

М.Бүрэнзэвсэг нь мал аж ахуйн салбарт 25 жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж, мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа иргэдийг малжуулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа үлгэр жишээ малчдын нэг юм.

Төв сайхан нутгийнхаа 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аваргаар тодорсон М.Бүрэнзэвсэгийн гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.