“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо
2023.03.03

“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” болж байна.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм.
Тус зөвлөгөөнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Илтгэлд дэлхийн нийтэд эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод буй байгалийн гаралтай, тэр дундаа органик үйлдвэрлэлийн салбарын хөгжүүлэх, хүнсний салбарын аюулгүй байдалд хүнсний баталгаатай байдлыг чухалчилж, олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулахад анхаарах хэрэгтэйг дурдаж мөн өнөөдрийн Баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, цаашилбал Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төсөвтэй, төлөвлөгөөтэй бодит ажил хэрэг болгож, бүх талуудын оролцоог хангаж, нэгэн танхимд хөгжлийн асуудлаа хэлэлцэн, хэрэгжүүлэх их ажлыг удирдан зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn