Ухаалаг намаас ухаалаг дүүрэг -5G” хөгжлийн санаачлага 5 зорилтоо танилцууллаа
2023.03.01

Ухаалаг намаас ухаалаг дүүрэг -5G” хөгжлийн санаачлага 5 зорилтоо танилцууллаа

Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан дээрх зорилтоо Сүхбаатар дүүргийн ахмад гишүүддээ танилцууллаа.

Үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод, гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан, гишүүдийн оролцоонд тулгуурласан манлайлалтай ажиллахын тулд e-nam, Uchral app-тай холбож эргэх холбоотой ажиллах “Шилэн нам” шинэ хандлага бий болж байна.

Ухаалаг нам нь ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг мөрдлөгөө болгож гишүүд, дэмжигчдийнхээ урагшлан дэвжих боломжийг нь нээхэд оршино. Мэдээлэл харилцаа холбооны технологийг ашиглан тогтвортой эдийн засгийг хөгжүүлж иргэдийн амьдралын чанарыг бий болгоход орших ба эрүүл мэнд боловсролын салбарын тэгш хүртээмж, төрийн үйлчилгээний хүнд суртлын эсрэг чиглэх нэг цэгийн “ХурДан” үйлчилгээг нэвтрүүлж стандартыг хэвшүүлж улс төрийн манлайлал үзүүлж төр, засгийн бодлого шийдвэрийг анхан шатанд хүргэхэд анхаарлаа хандуулна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn