Гэр хороолол дундуур анхны зургаан эгнээтэй зам тавина
2023.03.06

Гэр хороолол дундуур анхны зургаан эгнээтэй зам тавина

Дүүргийнхээ 5, 6, 19, 23, 27, 39 дүгээр хороодын иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсож байна. Уулзалтын үер Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг ЗГ болон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар иргэдэд танилцуулж байгаа бол СХД-ын засаг даргын хувьд , миний бие дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг иргэддээ өглөө.

ӨНӨӨДРИЙН УУЛЗАЛТ БОЛСОН ХОРООДОД ХИЙГДЭЖ БУЙ ЗАРИМ АЖЛЫГ ДУРДВАЛ:

  • Хүүхэд залуучуудын театр ирэх 6 дугаар сарын 1-нд хүүхэлдэйн жүжгээр нээлтээ хийнэ
  • 23, 30, 31, 37, 39, 43 дүгээр хороодыг дамнасан 6 эгнээтэй автозам барих ажлын газар чөлөөлөлт 87 хувьтай явж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нээс барилгын ажил эхэлнэ.
  • Хар хорин захын хажуу талаар яармагтай холбох автозамын ажил эхлээд байна
  • Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна.
  • 23 р хороонд худаг барих ажлын тендер зарлагдсан
  • 39-р хороо болон өрхийн эмнэлгийн барилга 30 гаруй хувьтай үргэлжилж байна
  •  2023 он гарсаар 60, 250, 280 хүүхдийн ортой 3 цэцэрлэг ашиглалтад орлоо
  • Дүүрэгт 35 жилийн дараа Олон улсын стандартад нийцсэн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон.
  • 2022 онд дүүргийн хэмжээнд 60 байршилд 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд аван тохижилт бүтээн байгуулалтыг хийж байна.

ДҮҮРЭГТ НИЙТ 430 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БЭЛЭН БАЙНА. ҮҮНД:

  •  Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 360 гаруй
  •  ТҮК ОНӨААТГ-т жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилтан нийт 70 орчим ажлын байр бэлэн байна. Тиймээс иргэд та бүхэн тус хоёр хэлтэст өөрийн биеэр очиж ажилд орох боломжтой.

Зөв Сонгинохайрханчууд иргэдтэй хийх уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Бид өнгөрсөн оны 10 дугаар сард "ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ" уулзалтыг бүх хороодоор хийж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсон 2023 оны бодлого төлөвлөлтдөө тусган ажиллаж байна. Энэ удаа 31, 43 дугаар хороодын иргэдтэй уулзлаа. Уулзалтаар цаг үеийн асуудал, Засгийн газраас өдгөө хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлого, дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.

Тус уулзалтад гишүүдээс гадна хороодын Засаг дарга нар болон ЗДТГ-ын дотоод, дэргэдэх хэлтэс албадын дарга нарын хамт оролцон иргэдийн асуултад хариулт өглөө.

Энэ үеэр иргэд нийтлэг тулгамдаж буй

  • - Шинэ сэргэлтийн бодлогоор үйлдвэрүүдийг дахин сэргээх
  • - Тэтгэвэр нэмэх
  • - Гарааш чөлөөлөлтийг энэ жил үргэлжлүүлэх
  • - Автозам
  • - Гэрэлтүүлэг
  • - Ногоон байгуулж
  • - Агаарын бохирдол
  • - Гүйцэтгэл түр саатсан хөрөнгө оруулалт гэх мэт ажлуудын талаар санал, бодлоо удирдлагуудад хуваалцан асуулт тавьж байв.

Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд уулзалтад оролцож буй иргэд нэгдүгээр хорооллын арын зөвшөөрөлгүй чингэлэг, гараашнуудыг буулгаж бүтээн байгуулалтын ажлыг хурдан шуурхай хийж байгааг үнэлж талархлаа илэрхийлж байлаа. Энэ жил өнөр хорооллын арын дэнжээр гэр хороолол дундуур 6 эгнээ автозам тавьж байгаа бөгөөд газар чөлөөлөх ажил 87 хувьтай үргэлжилж байна. Тус автозам ашиглалтад орсноор иргэд шууд 3, 4 дүгээр хорооллын автозам руу холбогдох боломж бүрдэх юм. Уулзалт Толгойт, Төв, Баянхошуу бүсийн иргэдтэй гуравдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn