
2023.03.07
Арилжааны банкуудаар дамжсан хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийг нэг бүрчлэн шалгаж байна
Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах УИХ-ын Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсголыг гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэ удаад арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудал, мөн 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламж болон буцаан татсан асуудлаар нээлттэй сонсгол хийх юм.
УИХ-ын Хянан шалгах Түр хорооноос Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс гадна зээлийг хэрхэн зарцуулсныг нэгбүрчлэн шалгахад анхаарч ажиллаж байгаа.