2023.03.20
"Махны экспортын шинэ боломж-Булган аймагт хэлэлцүүлэг форум боллоо
Монгол Улс 110.5 сая га бэлчээртэй бөгөөд 2021 оны байдлаар бэлчээрийн 57 хувь нь доройтолд оржээ. Ялангуяа Архангай, Булган, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгуудад бэлчээрийн доройтол хамгийн их байна.
Тиймээс бид
- Малчдаа экспортын чиг баримжаатай мал аж ахуйг хөгжүүлэхэд уриалах,
- Дотооддоо эрчимжсэн аж ахуй эрхэлж буй малчдынхаа туршлагаас хуваалцах,
- Гадаад улс орнуудад мах экспортлож буй компаниудын мэдээллийг хүргэх,
- Улсын болон, орон нутгийн бодлогыг танилцуулах,
- Хамтын ажиллагаагаа сайжруулж, санал солилцох зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байгаа юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn