СХД-ийн дөрөвдүгээр хороонд шинэ зам тавина
2023.03.23

СХД-ийн дөрөвдүгээр хороонд шинэ зам тавина

Сонгинохайрхан дүүргийн хороодод бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд үргэлжилсээр байна.

Тэдгээрийн нэг болох дөрөвдүгээр хороонд төв замаас хорооны шинэ сургуулийн авто замын зогсоол хүртэл 120 метрийн урттай авто замын ажил эхлэхэд бэлэн боллоо.

Тус авто зам ашиглалтад орсноор сургуулийн орчмын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх юм. 
Өнгөрсөн онд ашиглалтад орсон 640 хүүхдийн суудалтай 162 дугаар сургуульд хамран сурах тойргийн буюу 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагдаж буй.