И.Цэрэнхүү: Таргалалт, архи тулай өвчнийг үүсгэх хоёр гол шалтгаан юм
Иргэдтэйгээ нүүр тулах уулзалт 5 дахь удаагаа амжилттай өндөрлөлөө. Өнөөдрийн уулзалт эрчтэй, хурдтай, иргэд маань асуух зүйлээ сайн бэлдэж иржээ.
Ярилцсан зүйлээ бүлэглэж үзвэл: Харшил: Энэ асуудал нэлээн яригдлаа. Иргэд маань тийм, ийм юмнаас харшлаа гэж буруу ярих тохиолдол байна. Гол нь яагаад харшлаад байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Энэ эмчилгээгүй өвчин биш илаарьших боломжтой. Ийм хүмүүст кодгүй жор бичиж өглөө.
Тулай: Энэ өвчин ихэссэн байна. Өвчнийхөө талаар иргэдэд ойлголт алга , юунаас болж байгааг анзаарах хэрэгтэй. Гол үндсэн хоёр шалтгаан бий, таргалалт, архи. Бодисын солилцоо алдагдаад системийн гажиг үүсэж байгаа юм. Цусанд орж байгаа бодис задарч байх ёстой. Шээсний хүчил задрахгүй байна, энэ нь шинжилгээгээр илрэх ёстой. Хүний биеийг иддэг эд эс гэж байна, цаашаа дамжаад явдаг.
Үе мөч: Энэ бол Аутоиммуны өвчин их ярьж байна. Жор бичиж өглөө. Үр дүн гарч байна.
Алагмариа: Үүнийг арьс цайрах өвчин гэдэг , дэлхий нийтээр анхаарч байна. Хумсны завсраар цайрч байна гэсэн хоёр ч хүн өнөөдөр ярилаа. Шинэ жор гарсан бичиж өглөө. Энэтхэг улс үүнийг эмчилж байгаа ногоон тос бий. үүнийг жортой бичиж өглөө. Энэ бол мэдрэлийн талын өвчин.
Хүний амаар дэмий юм хэрэглээд хохирсон хүн байна. Уулын яргуй идээд ийм болсон гэсэн хүн ирлээ. Ургамлыг боловсруулахгүй хэрэглэж болдоггүй. Ургамал өөрийгөө хамгаалах хортой бодистой эрхтэн, системийг гэмтээнэ. Давсны эмчилгээ гэж ярьж байна, миний хувьд ийм эмчилгээ сонсоогүй. Давс өөрөө гурван цагаан хорны нэг, давсаар хоолой зайлаад байдаг гэнэ, тэгээд хоол идэж чадахаа больчихсон байна. ДЭМБ давсыг хориглож байна.
Өнөөдөр арьсны тууралттай хүн их ирлээ. Нэг л онош тавих юм, уг нь арьсны олон өвчин бий. Гоо сайхны газар хэрвээ мэдэхгүй бол арьсан дээр гарсан зүйлийг оролдох хэрэггүй. Арьсны эд эсийг гэмтээдэг юм.
Дүгнэлт: Иргэд өөрсдөө дур мэдэж өөрөө өөрийгөө битгий эмчилж гэмтээгээрэй, залуу эмч нар хүний биеийн системийн талаар суралцаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn