Хариуцлагатай сонгогч хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2023.04.27

Хариуцлагатай сонгогч хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Хариуцлагатай сонгогч хөтөлбөрийн хүрээнд сургагч багш Б.Ууганцэцэг, О.Отгончимэг нар энэ сарын 22-23-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаад ирлээ. Тэд тус аймгийн 15 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад сонгох, сонгогдох эрх, сонгуулийн зарчим, хуулийн зохицуулалт, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, хэрхэн хариуцлагатай сонгогч байх тухай мэдлэг, мэдээлэл өгч, амжилттай төгсөгчдөд гэрчилгээ олгов. 

Ховдын хүүхдүүд сонгуулийн талаар ойлголт, мэдлэгээ бататгаж, Хариуцлагатай сонгогч хөтөлбөрт сургалтад идэвхтэй оролцож байна хэмээн тус аймаг дахь сургагч багш Б.Сандагсүрэн мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны МССТ-өөс Архангай аймаг хариуцсан сургагч багшаар томилогдсон Н.Батсайхан, Э.Ариунзаяа нар удаах сургалтаа энэ сарын 20-21-нд Өндөр-Улаан сумын ахлах сургуулийн 12-р ангийн 28 сурагчид явуулж, “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрт оролцогчийн гэрчилгээг гардуулжээ.


Сургагч багш нар цаашид орон нутагт, ялангуяа сумдад түлхүү ажиллаж, мэдээллийн ялгаатай байдлыг арилгахыг зорьж байна. ХариуцлагатайСонгогчХөтөлбөрСургагч багш П.Алтанчимэг, Г.Ариунболд нар Сонгинохайрхан дүүрэгт сургалтаа амжилттай зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын 82-р сургуулийн сурагчид хамрагдав.


Хариуцлагатай Сонгогч Хөтөлбөрийн Сэлэнгэ аймаг дахь сургагч багш П.Баярцэцэг, Б.Ариундэлгэр нар эхний өдрийн сургалтаа амжилттай явууллаа. Сургалтад тус аймгийн МСҮТ-ийн оюутан, залуус хамрагдлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn