Үйл явдал3 мин унших
И.Цэрэнхүү: Гишүүдийн тоо цөөдөөгүй, харин ч тооноос чанарт шилжих ёстой

Одоохон...
Үйл явдал3 мин унших

Мэргэжлийн нийгэм зүйч хүний хувиар улс орны өмнө тулгарчхаад байгаа нэг амин чухал асуудлаар санаа бодлоо хэлье гэж бодлоо, надад падлий байх биш гээд өнгөрчиж болохгүй байна. Учир нь энэ асуудлыг яаж шийдсэнээр монголчуудын бодит орлого, бодит амьдрал магадгүй ойрын 30-40 жил ямар байх нь шийдэгдэх ТОМ АСУУДАЛ юм.
БОДИТ ОРЛОГО гэж юу вэ?Өрхийн орлогоороо хэдий хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авч чадах тэр чадавхыг хэлнэ. Бүх улс орон энэ үзүүлэлтийг мөрддөг манайх мэдээж үгүй. Энэ чухал чадавх хэнээс шалтгаалдаг вэ? Төрөөс, төрийн чадавхаас! Төрийн чадавхыг яаж сайжруулах вэ? Сонгуулиар! Гишүүдийн тоог 152 болгосноор амьдрал сайжирч бодит орлого өсөх үү? Үгүй, энэ бол архаг улс төрчдийн өмхий амнаас жижиг намуудын салбаануудаас унаж байгаа НОХОЙН ЖОГОР!
Би УИХ-ын гишүүдийн тоо 152 болгохыг зөвшөөрөхгүй, бүү зөвшөөр гэж ард иргэддээ уриалж байна! Яагаад?
Гарц: Тоог өсгөх үү гүй юу? гэсэн ганцхан асуултаар бүх ард түмний РЕФЕРЕНДУМ хийх ёстой! Тогтолцоо биш гэж Тогтохсүрэн тайлбарлалаа хэхэ тэгээд юу юм? Гогодолцооюмуухэхэ Тэр хувь тэнцүүлсэн сонгууль гэдэг нь ч ойлгомжгүй, эсвэл маш ойлгомжтой! Жагсаалтад олон санал авсан хүн сонгогдохгүй харин урьдчилаад нэрийн жагсаасан хүн л намаараа сонгогдох юм билээ шүү дээ! Энэ бол ээлжит үнэгэн заль шүү!
Хэрэв энэ сонгуульд хулгайч тэдний гарын өврийн ханцуйны хүмүүс дахин сонгогдвол монголчуудын хувь заяа,амьдрал үр хүүхдийн ирээдүй бүрхэг болно! Энэ нь хулгайчуудад өчүүхэн ч падлийгүйшүү дээ! БОДОЦГООГТҮН! Судлаач шинжээч И.Цэрэнхүү