2023.05.30

Ж.Батжаргал: Төв аймгийн Угтаал, Цээл, Заамар сумдын автозамын ажил 2024 онд үргэлжлэх үү?

УИХ-ын /2023,05,30/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хэлэлцүүлэг дээр санал хураагдаад дэмжигдсэн гэхдээ төсөлд орж ирээгүй ЭЗБХ-н дээр нэмэгдэж орж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудын мөнгөн дүн нь бараг 2024 оны төсвийн шинэ хөрөнгө оруулалтаас давах хэмжээний зүйл орсон. Үүнийг хэрхэн шийдэхээр байна. Өмнөх онуудад үргэлжилж буй томоохон төслүүд нэр заагдаагүй үлдсэн зүйл бий. Жишээ нь Төв аймгийн Угтаал, Цээл, Заамарын чиглэлийн хатуу хучилттай замын асуудал байгаа. Нэгэнт эхэлсэн ажил 2024 онд үргэлжилнэ гээд 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд янз бүрийн санал гаргаж, асуудалд хандаагүй. Энэ цаашаа үргэлжлэх үү?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.