2023.05.30

Б.Баттөмөр: Хөгжлийн бодлогодоо томоохон төслүүдийг хөдөлгөх асуудлыг тусгах шаардлагатай

УИХ-ын /2023,05,30/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

ЭЗБХ дээр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжээд санал хураачихсан. Үүнийг төсөв батлах үед дахиж эрэмбэлж харах хэрэгтэй. Засгийн газар хөгжлийн төлөвлөгөөгөө оруулж ирдэг. Өнөөдөр зөв зүйлээ төлөвлөж үү гэхээр бас байхгүй байна. Найман тэргүүлэх чиглэлд 184 төсөл, арга хэмжээг 13,2 ихнаяд төгрөгөөр хийнэ гэсэн. Үүний 2,1 ихнаяд төгрөг нь төсвийн хөрөнгөөр хийнэ. ДНБ харьцуулахаар 3 хувь, төсвийн орлоготой нь харьцуулахаар 10 орчим хувь. ОУ-ын хөгжлийн байгууллагуудын гаргасан зөвлөмжөөр хөгжиж буй орнууд ДНБ-ий дор хаяж 5 аас доошгүй хувь нь хөрөнгө оруулалт хөгжилдөө зарцуулаач гэдэг. Бид үүнийг хийхгүй, хийж чадахгүй байна.Ер нь хөгжил гэдэг бол маш том ойлголт. Хөгжил бол хүний хөгжил. Хүний хөгжилд юу оруулах нь бас учиртай. Цаашдаа хөгжлийн бодлого оруулж ирэхдээ сайн боловсруулж оруулж ирэх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn