
2023.06.09
Чиндао хотын "Шунтиан Игоу" Худалдаа, аж үйлдвэрийн паркын төлөөлөгчидтэй уулзав
БНХАУ-ын Шандун мужийн Чиндао хотын ᠌ “Шунтиан Игоу” Худалдаа, аж үйлдвэрийн паркын Стратегийн менежмент хариуцсан дарга Ван Личиан тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон холбогдох бусад албан тушаалтнууд хүлээн авч, уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр дараах асуудлуудыг ярилцав. Үүнд;
- Тус аж үйлдвэрийн парк нь манай улсын төрийн өмчит компаниудыг дэмжиж, тэдгээрийг БНХАУ руу бараа бүтээгдэхүүн экспорт хийх үйл явцад дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн.
- БНХАУ-ын Хэбэй мужийн Таншан хотын Цаофэйдиан боомт хүрэх зам тээвэр, ложистикийн боломжит хувилбарын талаар холбогдох албан тушаалтнууд санал солилцов.
- Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүч, зам барилга, хот зохион байгуулалтын салбарын төрийн өмчит компаниудтай БНХАУ-ын Шандун мужийн Чиндао хотын ᠌ “Шунтиан Игоу” Худалдаа, аж үйлдвэрийн парк нь хамтын ажиллагаа тогтоож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, бололцооны тухай хэлэлцүүлэг өрнүүллээ.