Б.Энхбаяр: Наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан цагаар хийдэг "ХУУЛИЙН ХУЛГАЙ" мөн
2023.07.04

Б.Энхбаяр: Наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан цагаар хийдэг "ХУУЛИЙН ХУЛГАЙ" мөн

Баяр наадмын өмнө батлах Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийт Монголчуудын үндэсний эрх ашигт харшлах заалт орсон талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр:

"Энэ долоо хоног УИХ-ын Хаврын чуулган хуралдах сүүлийн өдрүүд. Чуулган хаана. Сүүлийн өдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл нь Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулсан “Хөрөнгө оруулалтын хууль”-ийн төсөл. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор орно. Уг хуулийг дагалдуулж Газрын хуулийн өөрчлөлт явж байгаа. Ганц өгүүлбэртэй уг өөрчлөлтөөр гадаад улсын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын газрыг 60+40=100 жилийн хугацаатай олгохоор оруулж ирсэн. Одоо 5+5=10 жил байдаг. Монгол Улсын иргэдэд 15-60 жилээр эзэмшүүлдэг ба газрын захирамж дийлэнхдээ 15 жилээр гардаг. Монгол Улсынхаа иргэдэд 15 жилээр эзэмшүүлдэгээ өөрчлөөгүй байж байж гадаад улсын иргэдэд газраа 100 жилээр ашиглуулах нь хэрхэвч шударга ёсны зарчим, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй. Ийм хөрөнгө оруулалтын бодлого байж таарахгүй. Энэ бол баяр наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан үеэр хийдэг ХУУЛИЙН ХУЛГАЙ мөн" хэмээв.