Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдав
2023.07.06

Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдав

Орон сууцны нийт үнийн дүнгээс урьдчилгаа төлбөр төлөөд 10 жилийн хугацаанд сар бүр хүүгүй нөхцөлөөр төлбөр төлж өмчлөх боломж бүрдлээ.

Тус журмаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг, төрийн албан хаагч, залуу гэр бүл, малчид гэсэн зорилтот бүлгийг иргэд хамрагдах бөгөөд сум, баг, байгууллагад квотыг олгож журамд заасан шаардлагыг хангасан дээрх иргэдийг сонгон шалгаруулна.

Сум, баг, байгууллага бүрд ажлын хэсэг байгуулагдаж материал хүлээн авах бөгөөд хамт олны хурлаар нээлттэй ил тод шалгаруулалт явуулна.

Журмын онцлох заалт, квотын талаар товч мэдээллийг хүргэж байна.