"Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны төлөөлөлтэй уулзлаа
2023.07.18

"Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны төлөөлөлтэй уулзлаа

Сангийн сайд Б.Жавхлан "Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай, "Европын сэргээн босголт хөгжлийн банк"-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газартай 2019 онд байгуулсан 300.0 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дэд бүтэц, авто зам, болон эрчим хүчний салбаруудад хэрэгжиж буй төслүүд болон шинээр байгуулах Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн талаар ярилцсан байна.