Амтат европ зоогийг тав тухтай орчинд таашаан хүртэх газар ROCK SALT ресторан
2023.07.24

Амтат европ зоогийг тав тухтай орчинд таашаан хүртэх газар ROCK SALT ресторан

Нийслэл хотын төв цэг “DownTown” гудмын зүрхэн тушаа байрлах, Малайз улсын шилдэг архитекторуудын ур ухаан, интерьерийн шийдэл бүхий “Rock Salt” ресторан нь 2015 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар өргөжин тэлж Куала Лампур хотод хоёр дахь салбараа нээн, тансаг зэрэглэлийн зоог, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээгээр зочлон үйлчлэх салбарт цойлж явна.

террас

Ресторан

Лоунж

Улаанбаатар хотын шилдэг ресторанаар удаа дараалан шалгарч, олон улсын “Forbes” сэтгүүлд хоёр жил дараалан нийтлэгдэж байсан зэрэг нь “Rock Salt”-ийн хүчирхэг хамт олны бахдам амжилтын нэгээхэн хэсэг юм.

Английн галт уулын халуун чулуун дээр, “стейк” шарах өвөрмөц басхүү шинэлэг үйлчилгээг эх орондоо анхлан нэвтрүүлснийг эрхэм та дуулсан уу. 300С-350C хэмд, тусгайлан халааж бэлтгэсэн галт уулын чулуун тавагнаа, дээд зэрэглэлийн үхэр, гахайн махан “стейк”-ийн болголтыг өөрт тохируулан шарж идэхийн дээр чимхлүүр нарийн ажиллагаатай зууш, 100 орчим төрлийн дарсыг эрхэм танд санал болгож буй. 

Rock salt рестораны хүлээн авалтын заал нь 50-70 хүний болон 80-100 хүний босоо хүлээн авалт хийх багтаамжтай. 



ЦАДАХДАА БУС ТААШААЖ, МЭДЭРЧ ИДЭХ НЬ ТУСТАЙ

"Rock Salt” рестораны ерөнхий тогооч Т.Төртогтох

- Би Малайз Улсын “KDU Culinary Arts Hospitality” коллежид тогооч гэх мэргэжлийг эзэмшиж, олон улсын хоолны баялаг түүх, арга барил, чадварт өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулан хичээнгүйлэн суралцсан.

Улмаар эр орондоо ирж “Rock Salt” рестораныг анх нээгдэхтэй нь зэрэгцэн одоог хүртэл ажиллаж байна. Ингэхдээ Малайзын алдарт тогооч Эддигийн /Eddy/ удирдлага дор хоёр жилийн хугацаанд дагалдаж, гаднын орны хоол урлал түүгээр үйлчлэх соёлоос суралцаж мэдсэн бүхнээ мэргэжлийн гал тогоонд хэрэгжүүлэх боломж бүрдсэнд талархаж явдаг аа хэлэх нь зүйтэй.

Эрүүл амьдрахуйн эх үндэс нь яахын аргагүй хооллолт. Хоол нь хүний эрүүл мэндтэй шууд холбогддог учир, “эмч нарын өмнө тогооч нар” хэмээн зарим улс оронд үзэх нь ч бий. Учир нь ямар бүтээгдэхүүнд ямар бодис хэр хэмжээгээр агуулагддаг, тэр нь хүний биеийн аль хэсэгт очоод, хэрхэн боловсрогдож, ямар үйлчлэл үзүүлдэг гэх зэргийг тогоочид сайтар мэддэг учир энэ байх. Тогооч хүн амьдралынхаа ихэнх цагийг гал тогоонд хамт олонтойгоо өнгөрүүлдэг онцлогтой. Тиймээс эрч хүчтэй байж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийн сацуу баг хамт олонтойгоо гар, сэтгэл нийлнэ гэдэг мэргэжлийн гал тогоонд гойд чухлын зэрэгцээ бүхий л зүйлс цэвэр, эмх цэгцтэй байх ёстой.

Орчин цагт хоол үйлдвэрлэлийн салбарт ямар бүтээгдэхүүн эрэлттэй байна, ямар хоол тренд болж байна тэр бүхнийг соргогоор мэдэрч үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг зорьдог.

Бид хоолоор дамжуулан урлаг, гоо сайхныг бүхий л мэдрэхүйн дор олгодгоороо бусдаас онцгойрон ялгардаг. Хоолыг ходоодоо дүүргэн идэхэд бус таашааж, мэдэрч идэх нь эрүүл мэндэд тустайн дээр тухайн орчноосоо сэтгэл ханамжийг мэдэрч чадаж гэмээ нь бидний зорилго биелэх нь тэр. Өөртөө хайртай, эрүүл мэнддээ анхаардаг л бол чанартай хоол хүнсэнд мөнгө харамлах хэрэггүй хэмээн хэлэхийг хүсэж байна.

ХААН ЖИМСНИЙ ТӨГС АМТААР АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛД ӨНГӨ НЭМНЭ

“Rock Salt” рестораны дессертийн тогооч Э.Ундрал

- Хоол урлал болон түүгээр үйлчлэх соёл нь дэлхий дахинаа асар хурдацтай хөгжиж, урлагийн түвшинд хэдийн оччихсон. Аливаа улс үндэстний ёс заншил, үүх түүхтэй шууд холбогддог өргөн цар хүрээтэй ойлголт. Яг энэ өнцгөөс “хоол” нь улс орны аялал жуулчлалын салбарт томоохон орон зайг эзлэхийн сацуу дэлхийгээр хэрэн хэсэж буй жуулчдад сайхан сэтгэгдэл үлдээх том хэрэгсэл гэж ойлгодог.

Тогооч бидний хамгийн том аз жаргал бол хүмүүс хоолыг маань амтархан идэхийг харах. Зөөгч аяга, таваг оруулаад ирэхэд шууд л таваг руугаа хардаг.

Манай улсын хувьд хөгжингүй орнуудтай адил олон сая жуулчин хүлээж авдаггүй учир рестораны бизнест дахин үйлчлүүлэгчид хамгаас үнэ цэнтэй байдаг. Дахин үйлчлүүлэгчид үргэлж шинэ амт, шинэ зүйл хүсдэг. Тиймээс аль болох шинэлэг байж, үйлчлүүлэгчийн байнгын сонголт байхын төлөө ур ухаанаа дайчилж, хоолоо сонирхолтой, үйлчилгээгээ сайн, зөөгчдөө мэргэжлийн байлгах нь нэн чухал. Нэг ёсондоо, үйлчлүүлэгчийг хоолныхоо амтанд дурлуулах алхмуудыг үргэлж хийх сорилттой тулгардаг гэж хэлж болно. Энэ хүрээнд, Монгол оронд маань ургадаг чацаргана жимсний гайхалтай амтыг, гаднын жуулчдад сурталчлан, таниулах зорилгоор манай хамт олон “Seabuckthorn Parfait” нэрийн дессертийг гаргаж байна.

Хаан гэгдэх чацаргана жимс нь найрлагадаа олон төрлийн витамин, аминхүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгцээт металл, микро элементүүд агуулахын сацуу ходоодны шархыг анагаах шидтэй зэрэг тоочоод баршгүй ашиг тустай.

“Seabuckthorn Parfait”нэрийн дессерт: 
Чацаргана жимсний исгэлэн амтыг давсархаг, шоколадтай үйрмэгэн печень болгон чацарганын шүүсийг дусал дуслаар түрс болгон хийж, зөгийн балын цэлцгэнүүрээр хослуулан чимэглэв.

Дашрамд дуулгахад Rock salt ресторан бямба гарагт ч хэвийн ажиллаж байна.

Европ тансаг зоогийг амтлан, тав тухтай орчинд тухлах газар болох "Rock salt" ресторанд таныг урьж байна. 

Хаяг: Жамъян гүний гудамж, ICC tower 4 давхарт

Утас: 88772662

Facebook: rocksaltmongolia