Эмнэлгийн тоног төхөөрөмж нь дүрс оношилгоо, хагалгаа, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, физик эмчилгээ, лаборатори гэх зэрэг олон чиглэлтэй. Эдгээрээс “Био Мед Трейд” ХХК Дэлхийд тэргүүлэгч компаниудын хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологи бүхийЭрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийг дагнан оруулж ирдэг.
Манай улсын эмнэлэг, төрийн байгууллагад засвар үйлчилгээний нэгдсэн бодлого одоогийн байдлаар байхгүй. Үнэтэй тоног төхөөрөмж худалдан авдаг ч түүнд зориулсан засварын төсөв тавьдаггүй. Төхөөрөмжийг эвдрэл гарч, зогсох хүртэл нь ажиллуулсаар явж ирсэн. Харин энэ байдал сүүлийн 3 жилд өөрчлөгдөж эмнэлгүүд өндөр үнэтэй, нарийн ажиллагаатай тоног төхөөрөмжүүддээ сервис үйлчилгээний төсөв тавьж хэвийн, найдвартай ажиллагаагаар байнга хангаж буй нь сайшаалтай. Гэсэн хэдий ч нэгдсэн бодлого дутагдаж байгаа нь нууц биш. Монгол Улсад төсвийн хэмнэлт хийх, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, тэдгээрийг нэгдсэн бодлогоор зохицуулахад хэд хэдэн зүйл зүйлийг анхаарах шаардлагатай.
Эрүүл мэндийн салбарт засвар, үйлчилгээний нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна...
Бид үйл ажиллагаандаа, хэд хэдэн зарчим баримтлан ажилладаг. Тухайлбал,
Зөвлөн туслах зарчим. Тухайн төхөөрөмжийг борлуулах гэхээсээ илүүтэйгээр нэн түрүүнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэдэг. Үнэтэй тоног төхөөрөмжийг шууд худалдах бус тухайн эмнэлэгт ямар хүчин чадал бүхий төхөөрөмж хэрэгцээтэй байна, төсөв, эмчилгээ үйлчилгээний цар хүрээ гэх мэт бүх талын мэдээллийг харилцагч талтайгаа сайтар ярилцсаны дүнд хэрэгцээнд нь таарсан төхөөрөмжийг боломжит үнээр санал болгодог гэсэн үг юм.
Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зарчим. Бид нийлүүлсэн төхөөрөмжөө урт хугацаандаа, хэвийн найдвартай ажиллахад шаардагдах төлөвлөгөөт засвар үйлчилгээг хамгийн бага үнээр хийж гүйцэтгэдэг. Мөн уг төхөөрөмжийг үйлдвэрлэхийг зогсоосон ч ажиллаж байх хугацаанд нь шаардлагатай сэлбэг хэрэгслээр тогтмол ханган ажилладаг.
Сургалтын үйл ажиллагааг тогтмол хийх зарчим. Тухайн тоног төхөөрөмжийн давуу тал болоод бүрэн хэрэгцээг гаргахын тулд ашиглалт, сервисийн сургалт нэн чухал. Onsite буюу үйлдвэрлэгчийн байранд очиж сургалтад хамрагдах мөн үйлдвэрлэгчээс болон “Био Мед Трейд” компанийн зүгээс цахим сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг.
“Био Мед Трейд” ХХК Дэлхийд үнэлэгдсэн чанарыг боломжит үнээр нийлүүлэхийн сацуу урт хугацааны засвар үйлчилгээ, сэлбэгийн ханган нийлүүлэлтийг хариуцдаг.
Олон улсад бүтээгдэхүүнээ гаргаж буй, олон улсын стандартад нийцсэн компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч чадвал түүнийгээ дагаад тэр хэмжээний стандарт, засвар үйлчилгээ, сургалтын асуудлууд нь хамтдаа ороод ирдэг. Тийм учир зөвхөн тоног төхөөрөмжийг нийлүүлээд орхих бус араас нь үйлдвэрлэгчийн барьж буй зарчмыг дотооддоо нутагшуулахыг зорьж байна.