1968 онд Хөвсгөл нуурт живсэн тракторыг гаргажээ
2023.07.24

1968 онд Хөвсгөл нуурт живсэн тракторыг гаргажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах штабт ажиллалаа.

Өнгөрсөн 2022 онд хэд хэдэн обьектийг илрүүлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө тухайн обьектуудаас 1968 онд живсэн тракторыг Онцгой байдлын ерөнхий газар, Зам, тээврийн хөгжлийн яамны Монгол Улсын Далайн захиргаа албан хаагчид нуурын ёроолоос татан гаргасан билээ.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 хөтөлбөрт нуураас татан гаргах төлөвлөгөөг суулгасан бөгөөд ажил ийнхүү явагдсаар байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурийг хамгаалах улсын зөвлөгөөн болж үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан Хөвсгөл нуурыг хамгаалах захиргааг байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж байна.