Иргэдтэй уулзаж УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулав
2023.08.14

Иргэдтэй уулзаж УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулав

Уулзалтын үеэр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Ц.Даваахүү, Алтан гадас одонгоор шагнагдсан Н.Цагаанцоож, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хүртсэн Д.Сүхбаатар, Ч.Бат-Өлзий нарт шагналыг нь гардууллаа.

Мөн, Онц тээвэрчин хүндэт тэмдэгээр М.Алтангэрэл,А.Мөнхтөмөр, НББТА-аа, Ц.Мөнхзаяа, ЭХТА-аар А.Энхээ нарыг шагналаа. Уулзалтын дараа Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ, поп дива Сарантуяа, МУСТА Отгонжаргал, МУСТА Ятгачин дуучин Бохьшарга, Сүлд чуулгын дуучин МУСТА Үржинханд, МУСТА Даваадалай нарын уран бүтээлчдийн тоглолтоор Чандманьчууддаа бэлэг барив.