Манхан сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаад шаардлагатай машин тоног төхөөрөмж гардуулав
2023.08.15

Манхан сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаад шаардлагатай машин тоног төхөөрөмж гардуулав

Ховд аймгийн Манхан нутгаас минь төрөн гарсан тайз дэлгэцийн эгэлгүй их авьяастан Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайд хүндэтгэл үзүүллээ.

Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Манхан сумынхаа Ерөнхий боловсролын сургуульд нэг ангийн ширээ сандал, ардын хөгжмийн багц, нөүтбүүк, ус цэвэршүүлэгч гээд нийт 18 сая төгрөгийн тоног төхөөрөмж сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа. Мөн багш нартаа 31ширхэг нөүтбүүк өгөхөөр боллоо.

Харин сумын Эрүүл мэндийн төвийг 21 сая төгрөгийн үнэ бүхий Биохимийн цусны иж бүрэн анализатортой болгосноор сумандаа бүх төрлийн нарийн шинжилгээ хийх боломж бүрдэж байна. 

Мөн Манхан сумынхаа цэцэрлэгт 8.6 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж, сумын цагдаад шинэ автомашин гардуулж өглөө.

Манхан сумын түүхт 100 жилийн ойгоор партизан Т.Найдангийн үр удам Жанчивын Сандагийн үр сад бид нийт 100 сая төгрөг хандивлаж, Манхан сумаас төрөн гарсан Алдартан, гавьяатнуудыг алдаршуулах хүндэтгэлийн самбар бүтээн босгоход 20 сая төгрөгийг миний хань Манхан сумын Баянгол баг Уран Гангаагийн удам Аюушийн Цэндсүрэнгийн охин, Гурван билэг констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганцэцэг хандивласан болохыг дуулгая.