100 жилийн өндөр түүхтэй 1 дүгээр сургуулийн үе, үеийн төгсөгчдөдөө баяр хүргэе
2023.08.16

100 жилийн өндөр түүхтэй 1 дүгээр сургуулийн үе, үеийн төгсөгчдөдөө баяр хүргэе

Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй ууган сургуулийнхаа энэ баярт өдөр төрдөө үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад багш Чүлтэмийн Эрдэнээ, Моломын Мажигсүрэн, газарзүйн багш Цэнд-Аюушийн Оюунбилэг, бага ангийн багш Санжаагийн Болормаа, сургалтын менежер Дондогийн Билэгт, Алтан гадас одонгоор Бага ангийн багш Цэцэгээ, хөгжмийн багш Цэнд-Аюушийн Оюунчимэг, технологийн багш Дамдины Бирваа, Бага ангийн багш Баасандоржийн Маасүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Технологийн багш Тэлэнгэдийн Замбага, Үйлчлэгч Дунхүүгийн Даваацэцэг, Химийн багш Бямбажавын Байгалмаа нар шагнагдсаныг хүндэтгэн гардууллаа.

Мөн сургалтын үйл ажиллагааг дэмжиж материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулж 52 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө.

Цаашид 1 дүгээр сургуулиас эхэлж Ховд аймгийнхаа бүх сургуулийг цахим кабинеттай, сургуулийн орчныг байнгын интернэттэй болгож, бүх багш нараа компьютержуулах ажлыг ирж буй хичээлийн жилийн эхэнд санаачлан зохион байгуулах болно.

1 дүгээр сургууль өнгөрсөн 100 жилийн түүхэндээ ямагт нэгдүгээрт байж ирсэн. Дараагийн зуун жилд ч дандаа хөгжин дэвшиж, үргэлж түүчээ байна гэдэгт үл эргэлзэнэ.