Зүүнхараа сангийн аж ахуйн түүхт 100 жил боллоо
2023.08.01

Зүүнхараа сангийн аж ахуйн түүхт 100 жил боллоо

Манай улсын ууган САА болох “Зүүнхараа САА”-д ажил, хөдөлмөр эрхэлж байсан үе үеийн хамт олон дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат цолтнууд, Улсын аваргууд төрөн гарсан нь тус САА улсынхаа хөдөө аж ахуйн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг илтгэнэ.

Өнөөдөр ч энэ нутагт ХАА-н салбарын компани, нөхөрлөл, хоршоод үйл ажиллагаа тасралтгүй явуулахаас гадна нутгийн иргэд бие даан газар тариалангийн салбарт ажиллаж улсын хэрэгцээт үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг хангасаар байна.

МАНДАЛ СУМЫН 99 ЖИЛ, ЗҮҮНХАРАА САА-н 100 ЖИЛИЙН БАЯР НААДАМБаяр наадмын барилдаанд аймгийн Арслан Э.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн Харцага Б. Наранбаяр үзүүрлэсэн бол, Г.Мөнхтулга 6 даван сумын Заан цолоо бататгаж, Р.Билгүүн 5 даван сумын Начин цол хүртлээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

Миний хайрт аав Аймгийн Хурц Арслан Жаргалтулга бөх хүн. Бид аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн үйл хэргийг нь үргэлжлүүлэн, өвлүүлэх зорилгоор түүний нэрэмжит өсвөр үеийн Үндэсний бөхийн аймгийн Аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадмын үзүүр түрүү бас л тэр тэмцээнд оролцогчдоос тодорсонд хувийн зүгээс маш их баяртай байна.
Ер нь аавын минь нэрэмжит тэмцээнд оролцож байсан бөхчүүд маань өсөн торниж улс аймгийн цол хүртэж, аймаг сум, улсын наадмуудад удаа дараа амжилт үзүүлэн ид хаваа гайхуулан уран мэх, ухаанаа уралдуулан үзүүр, түрүүнд үлдэж амжилт дүүрэн барилдаж буйг харахад бахархам санагддаг юм.