Залуучуудын есдүгээр чуулганыг зохион байгуулагдлаа
2023.08.25

Залуучуудын есдүгээр чуулганыг зохион байгуулагдлаа

Монгол улс бол залуусын орон. Миний бие Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг ахалж батлуулсан. Тухайн үед биднийг залуусын бие даасан эрх зүйн орчинтой болсон цөөн орны нэг боллоо гэж ОУ-д онцолж байлаа.

Өнөөдөр хэрэгжилтийг нь хэлэлцэж, дүгнэж байгаа нь сайн хэрэг. Хэдий бүх асуудал алга урвуулахын дайтад шийдвэрлэгдэх боломжгүй ч хүн амын насны бүтцийн дийлэнхийг эзэлж байгаа залуусыг төр бодлогоор дэмжиж, эрх зүйн орчноо тодорхой болгосон нь улс төрчийн хувьд хийж чадсандаа олзуурхаж явдаг үр дүн минь билээ. Аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж байгаа энэ цаг үед ур чадварт суурилсан, чадварлаг залуусыг эрэх эрэл дэлхий дахинаа өрнөж байна. Шинэ үеийн залуусын “цахим ур чадвар” технологийн эрин үед тэсэж үлдэх чухал зэвсэг байх болно.

Тийм ч учраас залуу хүний хувиар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувиар залуусынхаа “цахим ур чадвар”-ыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн инженер болгон бэлтгэх, цалин хөлс нь хүрэлцээтэй, амьдралын баталгаатай боловсон хүчнийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, зорьж байна.

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын эвсэлтэй хамтран “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоог бэхжүүлье!” уриан дор Залуучуудын 9 дүгээр чуулганыг зохион байгуулж байна.