ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, ахлах мэргэжилтэн М.Одмаа нартай уулзаж хүний эрх, эрх чөлөөний төлөв байдал, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар санал солилцсон юм.
Уулзалтаар,
ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид гомдол шийдвэрлэх ажиллагаа, зөвлөмжийн хэрэгжилт, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны үр нөлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг хуваалцаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх санал дэвшүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн хуулийн хэрэгжилт биш, харин анхаарал, хөрөнгө, манлайлал шаардсан ажил юм.
Эх сурвалж: