Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг төрийн бодлогоор дэмжиж байна
2023.09.12

Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг төрийн бодлогоор дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан эхэллээ.


БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ахалж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Алтансаруул, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Цаг Уур орчны шинжилгээний газрын дарга Г. Оюунжаргал, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, ХХЕГ-ын хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын орлогч дарга, хурандаа С.Баярсайхан, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Нямдаваа, Мазаалай нийгэмлэг ТББ-ын захирал А.Баясгалан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Дэлгэрчимэг болон Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, амьтан судлаач, амьтан хамгааллын чиглэлийн төрийг бус байгууллагуудын судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн тогтно.

  • Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах,
  • 2024 онд хамгааллын ажлын төсвийг улсын төсөвт шинээр суулгах
  • Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох
  • Жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох
  • Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.